Үндэсний их баяр наадам (7сарын11-13)

Наадам нь Монголчуудын тусгаар тогтносон төрт баяр цэнгэл юм . Наадам нь зуны дунд сард явагдах бөгөөд, эрийн гурван наадам буюу үндэсний бөх, сур харваа, морины уралдаан болон шагайн харвааны уралдаан тэмцээнүүд явагдах баяр юм. Наадам нь 7 дугаар сарын 10 нд хязаалан насны морины уралдаанаар эхлэж даага насны морь уралдсанаар морины уралдаан дуусдаг бөгөөд жилд нэг удаа болдог Төрт баяр цэнгэл юм.

Улсын гол наадмын үйл ажиллагаа нь 7 сарын 11-ээс 12-ны хооронд Улаанбаатар дахь төв цэнгэлдэх хүрээлэнд явагдана.Морин уралдаан нь Хүй долоон худаг гэдэг газар морины наснаас хамаарч даага , шүдлэн , хязаалан , соёолон , их нас , азарга гэсэн 6 насанд хамгийн холдоо 30 километр газар уралдаж хурдан хүлгээ бүх насанд тодруулдаг байна.

Харин Сур харваа нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажуу талд орших сур харвааны талбайд 5 өдрийн туршид явагддаг байна.

Наадмыг Их Монгол гүрний үеээс эхтэй гэж түүх судлаачид тэмдэглэдэг бөгөөд Монголчууд хаана ч явж байсан уг наадмаа тэмдэглэдэг уламжлалтай байна. Уг гурван төрлийн тоглоом нь

нэгэн зэрэг явагддаг бөгөөд бөхийн барилдааны шувтаргаас өмнө сур харваа, хурдан морины уралдаанд түрүүлэгсэд тодорж дуусдаг уламжлалтай.

 

Наадам зөвхөн Монгол баяр бөгөөд орон оронд оршин суудаг Монголчууд уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн.

Бөхийн барилдаан
Улсын наадмын морин уралдаан хүй долоон худагт
Сур харваан тэмцээн

 

 

 

 

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s